Гадаад мэдээ https://newscheck.mn https://newscheck.mn/ Sun, 29 Mar 2026 04:14:16 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.1 https://newscheck.mn/wp-content/uploads/2026/03/cropped-cropped-cropped-viber_image_2026-03-26_16-33-04-637-32x32.jpg Гадаад мэдээ https://newscheck.mn 32 32 NBA-ын удирдах зөвлөл 32 багтай болох шийдвэрийг дэмжлээ https://newscheck.mn/2026/03/29/nba-%d1%8b%d0%bd-%d1%83%d0%b4%d0%b8%d1%80%d0%b4%d0%b0%d1%85-%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bb-32-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d1%85-%d1%88%d0%b8%d0%b9%d0%b4%d0%b2/ https://newscheck.mn/2026/03/29/nba-%d1%8b%d0%bd-%d1%83%d0%b4%d0%b8%d1%80%d0%b4%d0%b0%d1%85-%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bb-32-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d1%85-%d1%88%d0%b8%d0%b9%d0%b4%d0%b2/#respond Sun, 29 Mar 2026 04:06:51 +0000 https://newscheck.mn/?p=78

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, лигийг өргөтгөх буюу шинэ багууд нэмэх талаар албан ёсны санал хураалт явууллаа. Ийнхүү уг шийдвэр дэмжигдсэнээр лигт хоёр шинэ баг нэмэгдэхээр боллоо.

Ингэснээр 2004 оноос хойших анхны өргөтгөл хэрэгжиж байна. 30 багийн одоогийн бүтцэдээ өөрчлөлт оруулан, хөрөнгө оруулагчид болон зах зээлийн нөхцөлийг нарийвчлан судалж эхэлж байгаа аж. NBA 32 багтай болохтой холбоотойгоор бүсийн тэнцвэрийг хадгалах үүднээс Баруун бүсийн зарим багийг Зүүн бүс рүү шилжүүлэх шаардлага үүсэж болзошгүй байна.

Шинэ хоёр багийг Лас Вегас болон Сиэтл хотуудад байгуулахыг дэмжжээ. NBA сүүлийн жилүүдэд шинэ баг байгуулах боломжийг судалж ирсэн бөгөөд дээрх хоёр хот хамгийн боломжит хувилбар гэдгийг тодорхойлоод байсан юм. Лигийн удирдах зөвлөл 2026 оны дундуур дахин хэлэлцэж, шинэ багуудыг 2028–2029 оны улирлаас эхлэн тоглохыг шийдэх юм.

NBA хамгийн сүүлд 2004 онд драфт зохион байгуулж, бусад багуудаас хамаарахгүйгээр тоглогчдыг сонгон “Charlotte Bobcats” буюу одоогийн Charlotte Hornets багийг  шинээр байгуулсан. Тухайн үед NBA-ын орлого 3-4 тэрбум ам.долларын ашигтай байсан бол өнөөдөр энэ орлогын хэмжээ гурав дахин нэмэгдэж, шинээр нэмэгдэх багийн үнэлгээ 7–10 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хоёр багийн нийт үнэлгээ 20 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна. Энэхүү орлого нь одоогийн багуудын эзэмшигчдэд хуваарилагдах аж.

]]>
https://newscheck.mn/2026/03/29/nba-%d1%8b%d0%bd-%d1%83%d0%b4%d0%b8%d1%80%d0%b4%d0%b0%d1%85-%d0%b7%d3%a9%d0%b2%d0%bb%d3%a9%d0%bb-32-%d0%b1%d0%b0%d0%b3%d1%82%d0%b0%d0%b9-%d0%b1%d0%be%d0%bb%d0%be%d1%85-%d1%88%d0%b8%d0%b9%d0%b4%d0%b2/feed/ 0
Судалгаа: Өдөр бүр олон төрлийн аминдэм уух нь биологийн хөгшрөлтийг удаашруулна https://newscheck.mn/2026/03/29/%d1%81%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%b0-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80-%d0%b1%d2%af%d1%80-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%82%d3%a9%d1%80%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b4%d1%8d/ https://newscheck.mn/2026/03/29/%d1%81%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%b0-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80-%d0%b1%d2%af%d1%80-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%82%d3%a9%d1%80%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b4%d1%8d/#respond Sun, 29 Mar 2026 04:04:22 +0000 https://newscheck.mn/?p=72

Хүний бие эсийн түвшинд хэр хурдан хөгширч байгааг илэрхийлдэг “биологийн нас” нь бидний бодит наснаас ялгаатай байж болно. Ахмад настнуудыг хамарсан томоохон санамсаргүй хяналттай клиник судалгааны өгөгдлийг ашиглан Харвардын их сургууль болон Масс Женерал Бригам (АНУ-ын эрүүл мэндийн нэгдсэн систем)-ийн судлаачид хоёр жилийн хугацаанд өдөр бүр олон төрлийн аминдэм хэрэглэх нь биологийн хөгшрөлтийн таван үзүүлэлтэд хэрхэн нөлөөлөхийг судалжээ.

Үр дүнд нь хөгшрөлтийн явц ойролцоогоор 4 сарын хэмжээгээр удааширсан болохыг тогтоосон байна. Судалгааны эхэнд биологийн нас нь бодит наснаасаа өндөр байсан оролцогчдод илүү их ашиг ажиглагджээ. Судалгааны үр дүн “Нэйчер Медисин” (анагаах ухааны шинжлэх ухааны сэтгүүл)-д нийтлэгдсэн байна.

Ахлах зохиогч, урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэргэжилтэн Ховард Сессо “Өнөөдөр хүмүүс зөвхөн урт наслах биш, илүү чанартай амьдрах арга замыг эрэлхийлж байна. Олон төрлийн аминдэм нь биологийн хөгшрөлтийн үзүүлэлтүүдтэй холбоотой ашиг тустайг харах сонирхолтой байлаа. Энэ судалгаа илүү эрүүл, чанартай хөгшрөлтийг дэмжих боломжтой, хүртээмжтэй, аюулгүй аргуудыг судлах үүдийг нээж байна” гэжээ.

Эпигенетик цаг гэж юу вэ?

Эпигенетик “цаг” нь ДНХ-д гардаг маш жижиг өөрчлөлтүүд дээр үндэслэн биологийн насыг тооцоолдог. Тухайлбал, генийн илэрхийллийг зохицуулдаг ДНХ-ийн тодорхой хэсгүүд (ДНХ метилжилт) нас ахих тусам өөрчлөгддөг бөгөөд энэ нь нас баралтын эрсдэл болон хөгшрөлтийн хурдыг үнэлэхэд ашиглагддаг.

Энэхүү шинэ судалгаа нь “Какаоны нэмэлт ба олон төрлийн аминдэмийн үр нөлөөний судалгаа (COSMOS)”-ны өгөгдөлд тулгуурласан бөгөөд дунджаар 70 настай, эрүүл 958 оролцогчийн цусны дээж дэх ДНХ метилжилтийн мэдээллийг шинжилжээ.

Судалгааны эхэнд, мөн 1 болон 2 жилийн дараа таван төрлийн эпигенетик “цаг”-ийн өөрчлөлтийг харьцуулсан байна. Плацебо бүлэгтэй харьцуулахад олон төрлийн аминдэм хэрэглэсэн хүмүүсийн хувьд бүх таван үзүүлэлт дээр хөгшрөлт удааширсан, үүнээс хоёр нь нас баралтыг урьдчилан таамаглах ач холбогдолтой хэмжүүрүүдэд статистикийн хувьд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагджээ.

Ховард Сессо “Олон хүн олон төрлийн аминдэмийг яг ямар ашигтайг нь мэдэлгүй хэрэглэдэг. Тиймээс түүний эрүүл мэндэд үзүүлэх боломжит үр нөлөөг илүү сайн ойлгох тусам илүү хэрэгтэй” хэмээн онцолсон байна.

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d1%81%d1%83%d0%b4%d0%b0%d0%bb%d0%b3%d0%b0%d0%b0-%d3%a9%d0%b4%d3%a9%d1%80-%d0%b1%d2%af%d1%80-%d0%be%d0%bb%d0%be%d0%bd-%d1%82%d3%a9%d1%80%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d0%b0%d0%bc%d0%b8%d0%bd%d0%b4%d1%8d/feed/ 0
АНУ хүүхэд хамгаалалд зориулан 6.5 сая ам.долларын тусламж үзүүлжээ https://newscheck.mn/2026/03/29/%d0%b0%d0%bd%d1%83-%d1%85%d2%af%d2%af%d1%85%d1%8d%d0%b4-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d0%bb%d0%b4-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d1%83%d0%bb%d0%b0%d0%bd-6-5-%d1%81%d0%b0%d1%8f-%d0%b0/ https://newscheck.mn/2026/03/29/%d0%b0%d0%bd%d1%83-%d1%85%d2%af%d2%af%d1%85%d1%8d%d0%b4-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d0%bb%d0%b4-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d1%83%d0%bb%d0%b0%d0%bd-6-5-%d1%81%d0%b0%d1%8f-%d0%b0/#respond Sun, 29 Mar 2026 03:56:26 +0000 https://newscheck.mn/?p=50

АНУ-Монгол Улсын засгийн газрууд Хүүхэд хамгааллын компакт гэрээний тав дахь удаагийн хоёр талт хэлэлцүүлгийг зохион байгуулав.  

Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын төрийн байгууллагын албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид “Хүүхэд хамгааллын компакт гэрээ”-ний (ХХКГ) хэлэлцүүлэг өнөөдөр болов.  

Тав дахь удаа болсон энэ хэлэлцүүлэгт өнгөрсөн таван жилд хэрэгжүүлсэн ажлын ололт амжилт, тулгамдсан сорилтуудыг ярилцжээ. АНУ-аас ХХКГ-ний хэрэгжилтэд зориулан 6.5 сая ам.долларын гадаад тусламжийг “Дэлхийн Зөн Монгол”, “Азийн сан” болон бусад дотоодын түнш байгууллагуудад олгожээ. Монгол Улсын хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна. 

Ерөнхийлөгч Трамп хүн худалдаалах гэмт хэргийн хор уршигтай тэмцэх АНУ-ын бодлогыг дахин шинэчилж байна. Үүнд, албадан хөдөлмөр ашигладаг залилангийн сүлжээнүүдэд хориг арга хэмжээ авах чиглэлд гаргасан Засгийн газрын ололтыг онцолжээ. 

Хүний наймаатай тэмцэх үндэсний шуурхай утасны санхүүжилтийг нэмэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчдод амьдралаа дахин босгоход нь дэмжлэг үзүүлэхэд орчин үеийн шинэ арга барил ашиглах бодлогыг тууштай баримтлах болно.  
 “Америк нэгдүгээрт” зарчимд суурилсан, гадаад тусламжийн бодлогын шинэ эринд бид АНУ-ын гадаад тусламжийг засгийн газрын тэргүүлэх чиглэлүүдтэй шууд уялдуулна. 

Америкийн иргэдэд бодит үр өгөөж өгөх, Америкийг илүү аюулгүй, хүчтэй, чинээлэг болгоход анхаарч байна. 

Тус хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион хэлсэн үгэндээ, “Өнөөдрийн хэлэлцүүлэг зөвхөн бидний хамтдаа хүрсэн ахиц дэвшлийг тэмдэглэх бус, харин энэ ололтоо урт удаан хугацаанд хадгалах бодит амлалтыг өгөх боломж юм.  

Тэгж чадвал 6.5 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү компакт хөтөлбөрийн бодит үр дүнд хүүхдүүд илүү аюулгүй, гэр бүлүүд илүү бат бэх болж, мөн “Монгол Улсад хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдана, нэг ч хүүхэд мөлжлөгийн хохирогч болох ёсгүй” гэсэн энгийн зарчмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг шударга ёсны тогтолцоо бий болсноор хэмжинэ” гэв. 

Энэ хөтөлбөр манай улсын Ази тив дэх стратегийн нэгэн чухал түнш улстай хамтран хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, гэмгүй хүүхдүүдийг хамгаалахад чиглэж байна.  
 
Хүүхэд хамгаалах компакт гэрээний хүрээнд Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, холбон зуучлах, мэдээлэх, хохирогчдод үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой ажиллагаанд мөрдөх журам, стандартыг боловсруулан баталжээ. Хүүхдэд ээлтэй найман өрөө тохижуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг сайжруулж, бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдүүдэд зориулсан үндэсний хэмжээний анхны нөхөн сэргээх төвийг тус тус байгуулсан байна.  
 
Эдгээр нь хохирогчдыг хамгаалахын зэрэгцээ голдуу хил дамнасан гэмт бүлэглэлийн сүлжээнүүдтэй холбогдон үйлддэг хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсооход хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд мөн хувь нэмэр оруулж байна.  ХХКГ-ний хэлэлцүүлэгт АНУ-ын ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Нийл Вермиллион, Төрийн департаментын Хүн худалдаалахтай тэмцэх, хяналт тавих албаны ахлах зохицуулагч Марк Форстром, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат нар оролцож үг хэлэв. 

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d0%b0%d0%bd%d1%83-%d1%85%d2%af%d2%af%d1%85%d1%8d%d0%b4-%d1%85%d0%b0%d0%bc%d0%b3%d0%b0%d0%b0%d0%bb%d0%b0%d0%bb%d0%b4-%d0%b7%d0%be%d1%80%d0%b8%d1%83%d0%bb%d0%b0%d0%bd-6-5-%d1%81%d0%b0%d1%8f-%d0%b0/feed/ 0
Хятад–АНУ-ын технологийн өрсөлдөөн https://newscheck.mn/2026/03/29/%d1%85%d1%8f%d1%82%d0%b0%d0%b4-%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%82%d0%b5%d1%85%d0%bd%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%bb%d0%b4%d3%a9%d3%a9%d0%bd/ https://newscheck.mn/2026/03/29/%d1%85%d1%8f%d1%82%d0%b0%d0%b4-%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%82%d0%b5%d1%85%d0%bd%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%bb%d0%b4%d3%a9%d3%a9%d0%bd/#respond Sun, 29 Mar 2026 03:53:47 +0000 https://newscheck.mn/?p=44

АНУ болон Хятадын хооронд технологийн салбарын өрсөлдөөн ширүүсч байна. Ялангуяа хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч (чип)-ийн үйлдвэрлэлд хяналт, хориг арга хэмжээнүүд нэмэгдэж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж байна.

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d1%85%d1%8f%d1%82%d0%b0%d0%b4-%d0%b0%d0%bd%d1%83-%d1%8b%d0%bd-%d1%82%d0%b5%d1%85%d0%bd%d0%be%d0%bb%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d3%a9%d1%80%d1%81%d3%a9%d0%bb%d0%b4%d3%a9%d3%a9%d0%bd/feed/ 0
Орос–Украины дайн үргэлжилж байна https://newscheck.mn/2026/03/29/%d0%be%d1%80%d0%be%d1%81-%d1%83%d0%ba%d1%80%d0%b0%d0%b8%d0%bd%d1%8b-%d0%b4%d0%b0%d0%b9%d0%bd-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b6-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0/ https://newscheck.mn/2026/03/29/%d0%be%d1%80%d0%be%d1%81-%d1%83%d0%ba%d1%80%d0%b0%d0%b8%d0%bd%d1%8b-%d0%b4%d0%b0%d0%b9%d0%bd-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b6-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0/#respond Sun, 29 Mar 2026 03:37:36 +0000 https://newscheck.mn/?p=32

Орос–Украины дайн 3 дахь жилдээ үргэлжилж, фронтын шугамд ширүүн тулаан өрнөсөөр байна. Сүүлийн өдрүүдэд дроны болон пуужингийн довтолгоо нэмэгдэж, энгийн иргэдийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж байна. Барууны орнууд Украинд үзүүлэх цэрэг, санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх эсэх талаар идэвхтэй хэлэлцэж байна.

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d0%be%d1%80%d0%be%d1%81-%d1%83%d0%ba%d1%80%d0%b0%d0%b8%d0%bd%d1%8b-%d0%b4%d0%b0%d0%b9%d0%bd-%d2%af%d1%80%d0%b3%d1%8d%d0%bb%d0%b6%d0%b8%d0%bb%d0%b6-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%bd%d0%b0/feed/ 0