Улс төр https://newscheck.mn https://newscheck.mn/ Thu, 09 Apr 2026 11:14:12 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=7.1 https://newscheck.mn/wp-content/uploads/2026/03/cropped-cropped-cropped-viber_image_2026-03-26_16-33-04-637-32x32.jpg Улс төр https://newscheck.mn 32 32 Дарваан Цогоогийн хэргүүд боогдож, шүүх рүү явах болоход “хэлмэгдсэн” дүр эсгэх ганц л арга түүнд үлджээ https://newscheck.mn/2026/04/09/%d0%b4%d0%b0%d1%80%d0%b2%d0%b0%d0%b0%d0%bd-%d1%86%d0%be%d0%b3%d0%be%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%8d%d1%80%d0%b3%d2%af%d2%af%d0%b4-%d0%b1%d0%be%d0%be%d0%b3%d0%b4%d0%be%d0%b6-%d1%88%d2%af/ https://newscheck.mn/2026/04/09/%d0%b4%d0%b0%d1%80%d0%b2%d0%b0%d0%b0%d0%bd-%d1%86%d0%be%d0%b3%d0%be%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%8d%d1%80%d0%b3%d2%af%d2%af%d0%b4-%d0%b1%d0%be%d0%be%d0%b3%d0%b4%d0%be%d0%b6-%d1%88%d2%af/#respond Thu, 09 Apr 2026 11:14:12 +0000 https://newscheck.mn/?p=146 Сүүлийн үед хоч нь хүртэл хулхи гэдэг нь илэрсэн нэг нөхөр Монгол Улсын ХЗДХЯ болоод ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар руу дайрч давшлах болсон билээ. Үүний цаад шалтгаан нь өөрийгөө “Шилэн” хэмээн тунгалагшуулан алдаршуулсан Б.Цогтгэрэлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ил болсонд байгаа юм. Тодруулбал, тэрбээр анх Төмөр замд Оросоос актлагдсан 1000 вагон оруулж ирээд эрхэм журмын анд нөхрийнхөө алтан амиар “тахил өргөсөн”.  Дараа нь Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК руу хамаг л байдаг ах дүү, хамаатан садан, ойр дотны найз нөхөдтэйгээ уулгалан дайрч 1.4 тэрбум төгрөгийн 5000 тонн цемент хулгайлан Дарханд 12 давхар орон сууц барьж байна. Энэ хоёр хэрэг нь одоо Прокурор дээр боогдоод шүүхэд шилжихэд бэлэн, ял авах нь бараг тодорхой болжээ. Тийм учраас л мань “Дарваан хар” хочит Б.Цогтгэрэл хэлмэгдэж хохирсон дүр эсгэн жүжиглэж, зориудаар иймэрхүү ташаа ойлголтоор олон түмнийг төөрөгдүүлэн нийгмийг талцуулж, тодорхой нэр бүхий хүмүүс рүү буюу ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар руу орилж хашгираад яваа юм байна.

]]>
https://newscheck.mn/2026/04/09/%d0%b4%d0%b0%d1%80%d0%b2%d0%b0%d0%b0%d0%bd-%d1%86%d0%be%d0%b3%d0%be%d0%be%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%85%d1%8d%d1%80%d0%b3%d2%af%d2%af%d0%b4-%d0%b1%d0%be%d0%be%d0%b3%d0%b4%d0%be%d0%b6-%d1%88%d2%af/feed/ 0
Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо https://newscheck.mn/2026/03/29/%d0%be%d0%bd%d1%86%d0%b3%d0%be%d0%b9-%d0%bd%d3%a9%d1%85%d1%86%d3%a9%d0%bb-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%bb%d1%8b%d0%bd-%d2%af%d0%b5%d0%b4-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d1%83-%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%85/ https://newscheck.mn/2026/03/29/%d0%be%d0%bd%d1%86%d0%b3%d0%be%d0%b9-%d0%bd%d3%a9%d1%85%d1%86%d3%a9%d0%bb-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%bb%d1%8b%d0%bd-%d2%af%d0%b5%d0%b4-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d1%83-%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%85/#respond Sun, 29 Mar 2026 03:58:53 +0000 https://newscheck.mn/?p=55

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Гадаад орчинд үүсэж буй нөхцөл байдлаас шалтгаалсан Монгол Улсын эдийн засагт учирч болзошгүй хямралыг хохирол багатай даван туулах, онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээ авах санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөл байгуулсан. Тус Зөвлөлийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Үндэсний статистикийн хорооны дарга нар (зөвшилцсөнөөр) гишүүнээр ажиллаж байна. 

Зөвлөлийн хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцлоо. Ойрх дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүн, дизель түлш, шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж байна. Коронавируст халдварын цар тахлын үр нөлөөг бууруулах, үндэсний хариу арга хэмжээ, бэлэн байдлыг бэхжүүлэх арга хэмжээ авч ажилласан шиг онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулж хэлэлцүүлэхийг Зөвлөлийн дарга Ж.Энхбаярт даалгав.  

Хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, үр, бордооны нөөцийг бэлтгэж тасалдал үүсгэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой хангахад анхаарч ажиллахыг салбарын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлэх, худалдан авах, нийлүүлэлтэд анхаарах ёстой гэлээ. Учирч болзошгүй эрсдэлд бэлэн байдлыг хангаж, цэгцтэй, зохион байгуулалтын харилцан уялдаатай ажиллахыг анхаарууллаа.

Тус хуралд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрх дорнодын мөргөлдөөн-Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, дайны нөхцөл байдал, цар хүрээ, инфляцын эрсдэл, стратегийн салбаруудын бэлэн байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралт үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж УИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж тус Зөвлөл үзэж байна.

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d0%be%d0%bd%d1%86%d0%b3%d0%be%d0%b9-%d0%bd%d3%a9%d1%85%d1%86%d3%a9%d0%bb-%d0%b1%d0%b0%d0%b9%d0%b4%d0%bb%d1%8b%d0%bd-%d2%af%d0%b5%d0%b4-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d1%83-%d0%b0%d1%80%d0%b3%d0%b0-%d1%85/feed/ 0
Н.Учрал: Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй https://newscheck.mn/2026/03/29/%d0%bd-%d1%83%d1%87%d1%80%d0%b0%d0%bb-%d0%b1%d0%b8%d0%b4%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b3%d0%b0%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b1%d0%b8%d1%88-%d0%b3%d0%b0%d1%80%d1%86-%d1%88%d0%b8%d0%b9%d0%b4%d1%8d%d0%bb-%d1%85/ https://newscheck.mn/2026/03/29/%d0%bd-%d1%83%d1%87%d1%80%d0%b0%d0%bb-%d0%b1%d0%b8%d0%b4%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b3%d0%b0%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b1%d0%b8%d1%88-%d0%b3%d0%b0%d1%80%d1%86-%d1%88%d0%b8%d0%b9%d0%b4%d1%8d%d0%bb-%d1%85/#respond Sun, 29 Mar 2026 03:57:12 +0000 https://newscheck.mn/?p=53 Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх байсан ч 12:50 цагт гишүүдийн ирц 45.2 хувьтай байлаа. Иймд Улсын Их Хурлын дарга  Н.Учрал нэгдсэн хуралдааныг хойшлуулсныг мэдэгдэн, үг хэлэв.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирц 45.2 хувьтай буюу 126 гишүүнээс 57 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Цаг 12:50 болж байна. 10 цагаас хойш Улсын Их Хурлын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцохыг хүлээлээ. Дэлхийн цаг төрийн байдал хурцдаж, дайн мөргөлдөөн дэгдэж, олон улс орон энергийн эх үүсвэр түлш, шатахууны хомсдолд орж, хэмнэлтийн горимд шилжээд байна. Монгол Улсад хаврын тариалалтын өмнө бүх юмны үнэд нөлөөлдөг түлш, шатахууны үнэ өслөө. Эдийн засгийн байдал нэн эгзэгтэй байна. Дэлхийн улс орнууд яг ийм цаг үед үндэстнийхээ сөрөн тэсвэрлэх чадвараа бэхжүүлэх бодлого, хямралын үеийн менежментийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Гадаадын банк оруулан ирж зээлийн хүү буулгах, иргэдэдээ итгэж найман нэрийн дэлгүүр, дугуй засвараас эхлээд бизнес эрхлэгчдийг хүнд суртлаас шат шатанд нь чөлөөлөх, зөвшөөрлийн дарамтыг буулгах, татварын ачаа дарамтыг 2.7 их наяд төгрөгөөр хөнгөлөх, авлигачдын хөрөнгийг хураах гэх мэт хуулийн төслүүд шийдлээ хүлээж байна.

Харамсалтай нь Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлснээс хойш арван өдөрт нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй. Хурал хаях, бойкот хийх, улс төр хийх сөрөг хүчний эрхийг би хүндэтгэж байна. Улс төр биш, ажлаа хий, асуудлаа шийд гэж амьдрал, ард түмэн биднээс шаардаж байна. Дөрөвхөн сарын өмнө сонгож дэмжсэн атлаа, нэг намын дарга Улсын Их Хурлын дарга байж болохгүй гэдэг хууль бус шаардлагыг тавьж байна. Ирцээ бүрдүүлж, хууль хэлэлцэн баталсан бол хууль ёсны үйл явц болох байлаа гэдгийг сөрөг хүчинд сануулъя. Хууль тогтоох байгууллага өөрөө хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлан ажиллах ёстой. Энэ нь парламентын гацаа биш, амьдралын гацаа болж байна. Төр, Улсын Их Хурлын тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг тасалдуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаа зохион байгуулж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Бүлгийн дарга Ж.Батжаргал бүлгийнхээ хуралдаанаа хийж, улс төрийн шийдвэрээ гарга гэдгийг сануулж байна. Бидэнд сандал суудал биш, шийдэл хэрэгтэй байна. МАН-ын төр, АН-ын төр гэж байхгүй. МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй. Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. Албан тушаал үнэтэй биш, ачаагаа үүрч чадах, хариуцлага илүү үнэ цэнтэйг бид мартах учиргүй. Бидэнд гацаа биш, гарц шийдэл хэрэгтэй. С.Зориг агсны хэлсэнчлэн “Эн тэргүүнд улс орон, ард түмэн, удаад нь улс төрийн нам, адаг сүүлд нь хувийн сонирхлоо тавих, эрх ашгийн эрэмбэ дарааг Улсын Их Хурлын гишүүд, төр, түмний төлөөлөл болон ажиллаж байгаа та бүхэн хэзээд мартах учиргүй” гэдгийг хэлье. Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан хойшилсныг мэдэгдье” гэсэн юм. 

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d0%bd-%d1%83%d1%87%d1%80%d0%b0%d0%bb-%d0%b1%d0%b8%d0%b4%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b3%d0%b0%d1%86%d0%b0%d0%b0-%d0%b1%d0%b8%d1%88-%d0%b3%d0%b0%d1%80%d1%86-%d1%88%d0%b8%d0%b9%d0%b4%d1%8d%d0%bb-%d1%85/feed/ 0
Австралийн Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ https://newscheck.mn/2026/03/29/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b5%d0%b9-%d1%85%d0%be%d1%82%d0%be%d0%b4-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd/ https://newscheck.mn/2026/03/29/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b5%d0%b9-%d1%85%d0%be%d1%82%d0%be%d0%b4-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd/#respond Sun, 29 Mar 2026 03:55:18 +0000 https://newscheck.mn/?p=47

Засгийн газрын өчигдрийн /2026.03.26/ ээлжит хуралдаанаар Австралийн Холбооны Улсад оршин суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. 

Тус улсад 24,650 гаруй монгол иргэн оршин сууж байгаа нь хилийн чанадад оршин сууж буй монголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт юм байна. 

]]>
https://newscheck.mn/2026/03/29/%d0%b0%d0%b2%d1%81%d1%82%d1%80%d0%b0%d0%bb%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%81%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b5%d0%b9-%d1%85%d0%be%d1%82%d0%be%d0%b4-%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb-%d1%83%d0%bb%d1%81%d1%8b%d0%bd/feed/ 0