Сүрьеэгээр 2024 онд дэлхий дахинд 10.7 сая хүн өвчилж, 1.23 сая хүн нас барсан нь халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгаан юм. 2000 оноос хойш 83 сая хүний амийг сүрьеэ өвчний улмаас алдахаас аварч хамгаалсан байна. 2024 онд 619 мянган хүн сүрьеэ, ХДХВ-ийн хавсарсан халдвартай оношлогдсон ба 390 мянган хүн нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн байна. Эдгээр хүмүүсийн 71 хувь нь амжилттай эмчлэгджээ. Монгол Улсад сүрьеэ өвчин Монгол Улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс хүүхдийн сүрьеэгийн 165 тохиолдол, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 129 тохиолдол бүртгэгдсэн ба 65.3 хувь нь эмчлэгджээ. 2025 оны байдлаар улсын хэмжээнд сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас барсан байна. Өвчлөл хамгийн өндөр Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгууд байгаа юм. Дэлхийд хэд хэдэн улс сүрьеэг амны хөндийн шүлсээр илрүүлэх арга нэвтрүүлж, судалгаа, хэрэглээ хийж байна. АНУ, Их Британи, Энэтхэг зэрэг улс шүлсний молекул шинжилгээ ашиглан сүрьеэг эрт оношлох судалгаа, туршилт хийж байна. Энэ аргаар өвчтөний шинж тэмдэг илрэхээс өмнө буюу гэртээ хэвтэж байгаа үед ч оношлох боломжтой. Харин Өмнөд Африк, Зимбабве зэрэг өндөр халдвартай бүс нутгууд олон эмд тэсвэртэй сүрьеэгийн тохиолдолд шүлсийг лабораторид шинжилж, оношлогооны хүртээмжийг нэмэгдүүлж байна. Энэ нь эмнэлэгт очих боломжгүй, алслагдсан суурин орнуудад илүү тохиромжтой арга юм. Post navigation Ж.Чинбүрэн: Шүлсээр сүрьеэ өвчнийг илрүүлэх боломжтой болсон Судалгаа: Залуусын дунд 6 төрлийн хорт хавдар хурдтай нэмэгдэж байгааг анхаарууллаа