АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, лигийг өргөтгөх буюу шинэ багууд нэмэх талаар албан ёсны санал хураалт явууллаа. Ийнхүү уг шийдвэр дэмжигдсэнээр лигт хоёр шинэ баг нэмэгдэхээр боллоо.

Ингэснээр 2004 оноос хойших анхны өргөтгөл хэрэгжиж байна. 30 багийн одоогийн бүтцэдээ өөрчлөлт оруулан, хөрөнгө оруулагчид болон зах зээлийн нөхцөлийг нарийвчлан судалж эхэлж байгаа аж. NBA 32 багтай болохтой холбоотойгоор бүсийн тэнцвэрийг хадгалах үүднээс Баруун бүсийн зарим багийг Зүүн бүс рүү шилжүүлэх шаардлага үүсэж болзошгүй байна.

Шинэ хоёр багийг Лас Вегас болон Сиэтл хотуудад байгуулахыг дэмжжээ. NBA сүүлийн жилүүдэд шинэ баг байгуулах боломжийг судалж ирсэн бөгөөд дээрх хоёр хот хамгийн боломжит хувилбар гэдгийг тодорхойлоод байсан юм. Лигийн удирдах зөвлөл 2026 оны дундуур дахин хэлэлцэж, шинэ багуудыг 2028–2029 оны улирлаас эхлэн тоглохыг шийдэх юм.

NBA хамгийн сүүлд 2004 онд драфт зохион байгуулж, бусад багуудаас хамаарахгүйгээр тоглогчдыг сонгон “Charlotte Bobcats” буюу одоогийн Charlotte Hornets багийг  шинээр байгуулсан. Тухайн үед NBA-ын орлого 3-4 тэрбум ам.долларын ашигтай байсан бол өнөөдөр энэ орлогын хэмжээ гурав дахин нэмэгдэж, шинээр нэмэгдэх багийн үнэлгээ 7–10 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хоёр багийн нийт үнэлгээ 20 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна. Энэхүү орлого нь одоогийн багуудын эзэмшигчдэд хуваарилагдах аж.

By admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *