Сүүлийн үед хоч нь хүртэл хулхи гэдэг нь илэрсэн нэг нөхөр Монгол Улсын ХЗДХЯ болоод ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар руу дайрч давшлах болсон билээ. Үүний цаад шалтгаан нь өөрийгөө “Шилэн” хэмээн тунгалагшуулан алдаршуулсан Б.Цогтгэрэлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд ил болсонд байгаа юм. Тодруулбал, тэрбээр анх Төмөр замд Оросоос актлагдсан 1000 вагон оруулж ирээд эрхэм журмын анд нөхрийнхөө алтан амиар “тахил өргөсөн”.  Дараа нь Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК руу хамаг л байдаг ах дүү, хамаатан садан, ойр дотны найз нөхөдтэйгээ уулгалан дайрч 1.4 тэрбум төгрөгийн 5000 тонн цемент хулгайлан Дарханд 12 давхар орон сууц барьж байна. Энэ хоёр хэрэг нь одоо Прокурор дээр боогдоод шүүхэд шилжихэд бэлэн, ял авах нь бараг тодорхой болжээ. Тийм учраас л мань “Дарваан хар” хочит Б.Цогтгэрэл хэлмэгдэж хохирсон дүр эсгэн жүжиглэж, зориудаар иймэрхүү ташаа ойлголтоор олон түмнийг төөрөгдүүлэн нийгмийг талцуулж, тодорхой нэр бүхий хүмүүс рүү буюу ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар руу орилж хашгираад яваа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *